| Ширээлт гагналтын аргууд нь хүн металыг анх хэрэглэж эхэлсэн үеэс хөгжиж ирсэн түүхтэй. Ширээлт гагналтын аргуудын анхдагч нь металыг тодорхой температур хүртэл халааж давтан цохих маягаар 2 металыг холбодог “ Давталт” –ын ширээлтийн арга юм. Түүний дараагаар хүн металыг хайлуулж сурсанаар шингэн металыг шавран болон чулуун хэвэнд уудлах маягаар шингэн металын ширээлтийн аргыг нээжээ. Орчин үед хамгийн өргөн хэрэглэж байгаа ширээлтийн арга нь цахилгаан нуман ширээлт юм. Цахилгаан нумын үзэгдэлийг 1802 онд Оросын Акедемич В.В.Петров нээж, цахилгаан нуман ширээлтийн аргыг 1882 онд Укерайны оршин суугч Н.Н.Бенардос зохион бүтээснээр 1890 онд Н.Г. Славянов үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Эдгээр эрдэмтэд тогтмол буюу хувьсах гүйдлийн цахилгаан нуман ширээлт, хийн хамгаалалттай орчин дахь автомат буюу хагас автомат нуман ширээлт болон бусад ширээлтийн аргуудын үндэс суурийг тавьжээ. Түүнчлэн ширээлтийн онол буюу практикийн хөгжилд Е.О.Патоны нэрэмжит цахилгаан ширээлтийн эрдэм шинжилгээний хүрээлэн ихээхэн хувь нэмэр оруулж байдгийг дурьдах хэрэгтэй. Ширээлт, гагналтын процессуудын ялгаа, ширээлтийн аргуудын ангилал Металын ширээлт гэдэг нь атом хоорондын үйлчлэлийг ашиглаж металыг хайлуулах, деформацлах, замаар бүтээгдэхүүний салдаггүй холбоос үүсгэн горимчилсон процесс юм. Металын гагналт гэдэг нь металыг хатуу төлөв байдалтай байх үед нь туслах ширээлт металаар холбох аргыг хэлнэ. Ширээлтийн процесс нь зөвхөн чөлөөт атомуудын үл ханасан холбоос бүхий металуудын гадаргуу дээр явагдана. Гадаргуун атом хоорондын үйлчлэлийн зай нь 4-6 ангестрем байх ёстой. Ширээлтийн аргыг үндсэнд нь 2 төрөлд хуваан хуваан авч үзнэ. 1.Ширээгдэх гадаргууг хайлах температураас өндөр температур хүртэл халааснаар ширээлтийн оёдол хайлмал металын үр дүнд үүсэх- Шингэн металын ширээлт 2. Ширээгдэх шадаргууг уян байдалтай болтол нь халааж хүч болон даралтын үйлчлэлийг ашиглан салдаггүй холбоос үүсгэх- Даралтын ширээлт. Үндсэн 2 ангилалыг дотор нь дараах байдлаар ангилна. Шингэн металын ширээлтийг: 1. Цахилгаан шааргын 2. Хайлдаг буюу хайлдаггүй электрод бүхий нуман ширээлт 3. Цахилгаан хийн 4. Хийн 5. Дулааны 6. Автомат буюу хагас автомат нуман ширээлт 7. Гар нуман ширээлт
|